soningoos unshij schokond orov.

|
Даяар Монголынхон трансжендерүүдэд дайн зарлажээ
2010/03/09 • Сэдэв нь:
Улаанбаатар таймс
Шүлгийн түүврийн номоо гаргаж, олонд танигдаж эхэлсэн гей мисс Энхриймаа өнгөрсөн намар “Даяар Монгол” хөдөлгөөнийхний халдлагад өртсөн аж. Тэрбээр өөртэйгөө адил гурван трансжендер найзтайгаа хамт их дэлгүүрийн ойролцоо явж байхад нь тус хөдөлгөөний хоёр машинтай есөн залуу багажиндаа чихээд “Далан давхар”-ын оршуулгын газар хүргэсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэн Энхриймааг найзуудтай нь хамт нүүр нүдгүй өшиглөж зодон, доог тохуу хийснээр барахгүй булшны нүхэнд булна хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр ч бүү хэл жигшин зэвүүцээд алах шахаад байгаа гей бүсгүйчүүдээ үндсэрхэг үзэлтэй рок залуучууд хүчирхийлэх гэж оролдсон тухай эх сурвалжууд өгүүлсэн. Уг нь манай улс, ардчилсан улс. Нөгөө талаар бэлгийн чиг хандлагаа хүн өөрөө сонгодоггүй төрмөл байдаг гэдэг. Ингэхэд эх орныхоо нэрээр овоглосон “Даяар Монгол” хөдөлгөөний залууст трансжендерүүдэд дайн зарлахаас өөр хийх юм олдохгүй л байгаа юм байх даа. Байгалийн алдааг насан туршдаа үүрч явах эмзэгхэн хувь тавилантай тэднийг хавчлаа гээд Монгол Улс хөгжлийн дээд түвшинд хүрчихгүй л байлтай.
З.Урсгал

0 comments:

Post a Comment